Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
Цэцэрлэг хотын 02-р сарын агаарын чанарын тойм
Цэцэрлэг хотын агаарын чанарыг агаар бохирдуулагч бодис болох хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, нүүрстөрөгчийн дутуу исэл /СО/ автомат болон химийн аргаар тодорхойлж байна.
02-р сарын байдлаар агаар бохирдуулагч хүхэрлэг хий (SO2) дундаж агууламж 0.020 мг/м3, хамгийн их агууламж 0.075 мг/м3, азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж 0.025 мг/м3, хамгийн их агууламж 0.120 мг/м3 байсан ба MNS4585:2016 стандарт харьцуулахад хүлцэх агууламжаас давж бохирдсон тохиолдолгүй.
Энэ сарын агаарын бохирдуулах бодисын сарын дундаж агууламжийг өмнөх оны 02-р сартай харьцуулахад хүхэрлэг хий/SO2/ болон азотын давхар исэл /NO2/-ийн дундаж агууламж багассан дүнтэй гарсан байна.
Зураг 1. Өмнөх оны 02-р сарын дундаж агууламжтай
харьцуулав.
Зураг 2. Агаар бохирдуулагч бодис /SO2, NO2/-ийн
02-р сарын явц
Нүүрстөрөгчийн дутуу исэл/СО/
Агаарын чанарын Цэцэрлэг харуулын дүнгээр нүүрстөрөгчийн дутуу исл/СО/-ийн 02-р сарын дундаж агууламж 1.296 мг/м3, хамгийн их агууламж нь 3.860 мг/м3 байсан. АЧС-аас давж бохирдоогүй байсан.
Зураг 3. Агаар бохирдуулагч бодис /СО/-ийн
02-р сарын явц
AРХАНГАЙ АЙМГИЙН УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ